Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр УОК-ын 18 дугаар хуралдаан болсон аж.
Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатар, тавдугаар сарын 3-нд Германы Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэхээр болжээ. Энэ талаар, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр хэлэхдээ, "Шуурхай штаб дээр Ажлын хэсэг байгуулаж ажиллаж байна. Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд бид дүн шинжилгээ хийж мөнгөө төлсөн зэрэг шаардлага хангасан иргэдээ авчирна. Тусгай нислэгээр ирэх иргэд 48 цагийн дотор коронавирусийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд 48 цагийн өмнө хийлгэсэн бол хүчинтэй гэж үзэхгүй" гэдгийг онцоллоо.