Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд Э /10 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.26-ны өдрийн 15:28 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Ниийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 06.26-ны өдрийн 15:30 цагаас эхлэн хайж эхэлсэн байна.
Аврах албаныхан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Зайсангийн гүүрнээс тус дүүргийн 11 дүгээр хорооны Сонсголонгийн гүүр хүртэл 8 км-т 10 удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ажээ. Тиймээс шөнийн 21:00 цагт түр зогсоосон байна. Харин өнөөдөр өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.