ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-28

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ Энэ сарын 27, 28-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрд нь 1,000 оношлуур хүргэж, туршилт сургуулилалт хийгдээд явж байгаа. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд адилхан. Эгзэгтэй үед олон тоогоор шинжилгээ хийх боломжтой.ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалт хийсэн. Шинэ баг эмчилгээ рүү орсон” гэлээ.