ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НИТХ энэ сарын 14-ны өдөр хуралдана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-04

Шинэ төрлийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улсын Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит хоёр удаагийн хуралдаанаа өнжөөсөн юм. Цаг үеийн нөхцөл байдал болон яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудалтай холбогдуулан Нийслэлийн ИТХ-аас ээлжит XXXIII хуралдаанаа  тавдугаар сарын 14-ний өдөр цахимаар хуралдуулахаар тогтлоо. Тус хурлаар шинэ коронавирусний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний  ажлын явцыг сонсож, тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.