ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Хотын дарга Х.Нямбаатартай хариуцлага ярина

O.Admin
54 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр махны үнийн өсөлт болоод хомстлын шалтгаан нөхцлийн талаар албаныханд үүрэг өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр “Хүчит шонхор” төвд нэг кг үхрийн махны үнэ 48 мянган төгрөгт хүрсэн байгаа асуудалтай биечлэн танилцав. 

Тэрбээр, “Ирэх долоо хоногт төрөөс дэмжлэг үзүүлж махны үнийг хязгаарлана. Ингэхээс өөр арга алга. Малчдад хохирол багатай, хэрэглэгчдээ дэмжих байдлаар шийдвэр гаргахгүй бол болохгүй болсон байна.  Мах экспортод гаргаснаас бол хомсдол үүссэн гэдэг нь худлаа. Хоёр, гуравхан компанид их хэмжээгээр нөөцийн мах худалдсан асуудал байна. Өнөөдрийг хүртэл нөөцөлсөн 2500 тонн махыг худалдаанд гаргаагүй. Энэ асуудлыг шалгуулж, холбогдох хүмүүст хариуцлага тооцно.

Нөөцийн махнаас 2500 тонн үхрийн мах алга болчихож. Тендерт шалгарсан компани дотор нэг иргэний 2 аж ахуйн нэгж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна. Хотын дарга Х.Нямбаатар хямд үнэтэй махаар иргэдийг хангах ажлаа хийгээгүй учраас энэ хүнтэй хариуцлага тооцно. Иргэд үүнийг шаардаж байна" гэлээ.