Нийслэлийн онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар бар, караокены үйл ажиллагааг хязгаарлахаар боллоо. Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан хэлэхдээ, "Өнгөрсөн сард бид фитнесс клуб, амралтын газруудыг үе шаттай нээсэн:. Ингэхдээ халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах шаардлагын дагуу ААН-үүдийн үйл ажиллагааг жигдрүүлэхээр болсон юм. Фитнесс, амралтын газрууд зөвлөмжөө дагууд явж байгаа учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй байна гэж үзэж байгаа. Танхимын сургалтын төвүүдийг Засгийн газрын тогтоолоор үйл ажиллагааг нь зогсоосон учраас бид нээх шийдвэр гаргах боломжгүй. УОК, холбогдох яамдуудад танхимын сургалтыг цөөн суралцагчтайгаар нээх саналаа хүргүүлсэн. Энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах байх.
Түүнээс гадна баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн ч зохих шаардлагыг хангахгүй байна. Нэг өрхөд нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байгаасаа гэж үзээд ажэ ахуй нэгжүүдэд боломж олгосон. Харамсалтай нь ариутгал халдваргүйжүүлэлтээ хийхээс эхлээд, төр засгийн бодлого шийдвэр зөвлөмжийг мөрдөхгүй байна. Нөгөө талаар мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллаж чадахгүй байна.
Залуучууд бодит эрсдлийг тооцож чадахгүй байгаа учраас энэ үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй" гэлээ.