Хайлаастын шинэ эцэст өнжмөл өвс шатааснаас үүдэн 51 настай эрэгтэй хүн амиа алджээ.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын задгай гэх газар өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу тавдугаар сарын 3-ны өдрийн 16:58 цагт Нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 1.5 га талбайд өнжмөл өвс байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус дүүргийн 16 дугаар хорооны иргэн 51 настай эрэгтэй С өртөж нас баржээ.