Төрийн банкийг Ө.Гантөр удирдана. Тэрбээр тус банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар энэхүү шийдвэрийг гаргажээ. Ө.Гантөр нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, санхүүч мэргэжлээр, БНСУ-ын “Korea” сургуулийг удирдлагын ухааны магистраар тус тус төгссөн аж. Тэрбээр ажлын гараагаа “Мобиком” ХХК-д нягтлан бодогч, “ММ инвест” банкинд мэрэгжилтэн, Монголбанкны хянан шалгагч, Ахлах хянан шалгагч, Төрийн банкинд дэд захирал, Төрийн банкны Байгууллагын банкны газрын захиралаар ажиллаж байжээ.