Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр "Нийслэлийн хэмжээнд 75 төлбөртэй зогсоол бий. Гэвч иргэдэд зогсоол хүрэлцээ муу байдгаас түгжрэлд нөлөөлдөг. Нийслэлд нийт 570 орчим авто машины зогсоол бий. Улаанбаатар хотын авто зогсоолыг байршлаар нь гурван бүст хуваах юм. Хотын нэгдүгээр бүсийн авто зогсоолын төлбөр өндөр байхаас гадна автомашиныг хоёр цагаас илүү байршуулах боломжгүйгээр зохион байгуулна. Нийслэлд энэ зохицуулалтыг энэ сард багтааж хийхээр төлөвлөж байна. Орон сууцны хороолол дундын зогсоолд цагдаа, түргэн тусламж, гал, Онцгой байдлын яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, сул зай гаргахыг үүрэг болгоно. Бусдын авто машиныг хааж тавьсан нөхцөлд тээврийн хэрэгслийг зөөвөрлөн авч явна” гэлээ.