ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын гэм бурууг тогтооно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-11

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарыг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт холбогдуулан буруутгаж байгаа билээ.

Тэгвэл Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шүүх өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-нд Улсын дээд шүүхээс хүлээн авчээ. Улмаар, гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх долоо хоногт буюу энэ сарын 20-ны өдөр 09.00 цагаас хуралдуулахаар товлосон аж.

Шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг http://www.livecourt.mn/ хаягаар мэдээлэх аж. Б.Хурц нь энэ асуудлаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би яагаа ч үгүй. Эрүүдэн шүүх тушаал өгөөгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Энэхүү хэргийг өнгөрөгч онд зургаан өдрийн турш шүүхээр хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан билээ.
 

Үүнийг нь улсын яллагч, НПГ-ын хяналтын прокурор Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар эсэргүүцэн тус аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Давж заалдах шатны шүүх 2019 оны аравдугаар сарын 9-нд уг хэргийг хянаад прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.