Улсын Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр 12:00 цагаас гадаадад амьдарч иргэдээ татаж авах асуудлаар мэдээлэл хийнэ. Өнгөрсөн долоо хоногт УОК-оос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан юм. Тус улсаас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан бөгөөд 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 нь оюутан, 260 нь насанд хүрээгүй хүүхэд, 44 нь байгаа аж.