Монголын утга зохиолын том төлөөллийн нэг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын харьяат, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дарамын Батбаяр таалал төгсжээ. Тэрээр 1941 оны арваннэгдүгээр сарын 1-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ. 1966 онд Монгол улсын их сургуулийн геологийн салбарыг төгсөөд инженер – геологичоор ажиллаж байснаас гадна Монголын радиод сурвалжлагч, Соёлын яаманд мэргэжилтэн. "Цог" сэтгvvлд нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. "Мөнх тэнгэрийн хүчин дор" туульсын киноны зохиол бичилцэж "Дөшин жирмийнхэн", “Гэгээ", "Ногоон сүмийн сүүдэр", "Цөөрөм", "Хайрыг хайрла" зэрэг олон жүжиг бичиж МЗЭ-ийн шагнал хүртсэн байна. Тэрбээр "Өндөрт хатгасан туг" тvvхэн найруулал /1972/, "Жаргалын найман морь"/1974/, "Алтан бөгж" / 1979/, "Шувуу бүхэн жаргалтай" /1983/, "Аниргүйн эрвээхэй" /1983/, "Цахилж яваа гөрөөс" /1984/, "Ирэх өдрүүдийн нар сар" /1987/, "Айсуй баярын зөн" /1990' "Саахалтын нууранд ангир дуугарна" /1990/, "Амрагийн тэнгэр" /2001/, "Хайрыг хайрла" /УБ, МУЗД 73-р боть 2001/, "Мемонтог бvтээхүй" /2001/ ном бvтээжээ. 1998 онд "Цахилж яваа гөрөөс" туужаараа Төрийн шагнал хүртсэн байна.