ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алба хаагчдад дотоод аудитор хийх эрхийн гэрчилгээг гардууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-24

 Онцгой байдлын байгууллагаас 2020 онд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи, стандарт, инновацийг нэвтрүүлэх зорилт”-ыг дэвшүүлэн олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартуудыг нэвтрүүлэхээр “Монсерф” ХХК-тай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд дотоод аудиторуудыг бэлтгэх сургалтыг “Монсерф”  болон “Олон улсын стандартын академи” ХХК-тай хамтран зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад аудитор хийх эрхийн гэрчилгээг өнөөдөр гардууллаа.

 Олон улсын стандартыг нэвтрүүлэх хүрээнд бүсийн төвүүд болох  НОБГ, Ховд, Орхон, Өмнөговь, Дорнод аймгийн Онцгой байдлын газрууд болон Үндэсний аврах бригад, Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангид баталгаажуулалтын аудитыг хийгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.