ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦАЦРАГИЙН ХАМГААЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВЛӨН ТУСАЛЖ БАЙНА

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-24

Дэлхий дахинаа короновируст халдвар тархаж, цар тахлын хэмжээнд хүрсэнтэй холбогдуулан Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-аас хөгжиж буй гишүүн орнууддаа халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж буцалтгүй тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэ шийдвэрийн хүрээнд тус агентлагаас манай улсад короновируст халдварыг түргэн илрүүлж, оношлох халдварын эсрэг хяналт тавихад шаардлагатай оношлуур, зөөврийн рентген аппарат, оношилгооны цомог, урвалж зэргийг тусламж болгон нийлүүлж байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас ХӨСҮТ-д шинээр суурилуулагдсан халдварт өвчний эмчилгээнд чухал ач холбогдолтой зөөврийн рентген болон компьютерт томографийн аппаратын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулахад аюулгүйн үнэлгээ, ажлын байрны болон чанарын баталгаажилтын хэмжилт, хяналт хийж зөвлөн тусалж байна.

Дашрамд дурдахад энэ онд ХӨСҮТ-д дээрх төсөл болон ЭМЯ-аас нийт 4 рентген аппарат, тоног төхөөрөмж нийлүүлэгдэж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг болжээ.