ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.МӨНХТҮШИГ:ИРГЭДЭЭ ТАТАЖ АВСАН ҮЗҮҮЛЭЛТЭЭР МАНАЙ УЛС ГЕРМАНЫ ДАРАА БИЧИГДСЭН

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-26

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас гадаад улсаас иргэдээ татан авах талаар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар манай улс гадаадаас ирсэн 1248 иргэнээ тусгаарлаад байна.  Үүнээс Улаанбаатарт 790, орон нутагт 458  хүн тусгаарлагдсан аж. Харин өнөөдөр өглөө 06:30 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ОХУ-д сурч байсан 170 иргэнээ авчирсан. Тэдгээрийн  93 хувь нь оюутан бол 89 хувь нь эмэгтэй, 11 хувь нь эрэгтэй гэсэн мэдээллийг  өглөө.  Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ, “УОК ЗГ-ын шийдвэрээр иргэдээ шат дараатай татан авах ажлыг зохион байгуулсаар байна.  Тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Алтанбулаг боомтоор ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй бусад оюутан залуучуудыг татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Алтан булаг боомтоор 594 оюутан орж ирнэ гэсэн тооцоо бий. 

Хүн амынхаа тоотой уялдуулан, байгаа мэдээлэлдээ тулгуурлаж үзэхэд манай улс хүн амынхаа 0.27 хувийг гадаадаас татаж авсан. Энэ үзүүлэлтээр ХБНГУ-ын ард хоёрдугаарт бичигдэж байна.

Цаашид Зүүн Өмнөд Азийн чиглэлд хэрхэн иргэдээ авах төлөвлөгөө гарган дамжин өнгөрөх нислэгээр татан авах боломжийг судалж байгаа” гэдгийг онцоллоо. .