ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх сард хийхээр төлөвлөсөн тусгай нислэгийн чиглэлийг танилцуулж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-29

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирэх сард нийт найман удаагийн тусгай нислэгээр 2000 иргэнээ авчрахаар болсныг мэдээллээ.

Тодруулбал, зургаадугаар нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны яамны консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Үүнд:

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан (150-170 хүн )
  • 6 сарын 11-нд Токио (250-270 хүн)
  • 6 сарын 15-нд Энэтхэг (160-170 хүн),
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит) (250-270 хүн),
  • 6 сарын 18 Сөүл (250-270 хүн)
  • 6 сарын 19-нд Франкфурт (250-270 хүн) руу тусбүр тусгай нислэг үйлдэнэ.

Мөн ирэх сарын 25, 28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байна. Ирэх сарын сүүлээр хийх тусгай нислэгийн нэгийг Энэтхэг улс руу хийхээр төлөвлөж байгаа талаар Л.Мөнхтүшиг мэдээлсэн. Чиглэл нь тодорхойгүй нислэгээр тус бүр 250-270 иргэнийг эх оронд нь авчрах юм.

Тусгай нислэгээр ирэх иргэдийг өмнө тавьж байсан таван шаардлагын дагуу бүртгэх бөгөөд эх орондоо ирээд 21 хоног тусгаарлалтад байх шаардлагатай. 

Өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны нэгдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 29-ний хооронд нийт гадаадын 30 орноос агаарын замаар 3488, автозамаар 5580 нийт 9068 иргэнээ эх оронд нь авчирсан аж.