ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Перу улсад 20 сэтгүүлч “ковид”-ын халдвараар нас баржээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-03

ЭМЯ- наас Ковид-19 халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 оронд нийт 6,471,000 хүн халдвар авсаас 381,000 нь нас барж, 2,9 сая хүн эдгэрчээ.  Мөн сүүлийн 24 цагийн дотор 108,000 батлагдсан тохиолдол гарсны 4000 нь нас барсан талаар мэдээллээ.  ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар 8000 гаруй шинэ тохиолдол  бүртгэгдэж, өвчлөл буурахгүй байгаа  тул хил залгаа Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнод  аймгийн иргэдэд анхаарлаа сулруулахгүй байхыг санууллаа. Манай улсын хувьд  185 тохиолдол илэрснээс 44 хүн эдгэрч дараагийн шат руу шилжсэн бол үлдсэн 141 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.

Зургадугаар сарын 2-ний байдлаар 374 хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Сэлэнгийн Алтанбулаг боомтоор нэвтэрсэн 29 жолоочоос мөн халдвар илрээгүй аж. Харин ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 144 хүний 118 нь хөнгөн 23 нь хүндэвтэр байна.

Герман улсад үйлдвэрлэсэн корона вирусийн эсрэг биеийг илрүүлэх 99,8 хувь өвөрмөц, 100 хувь мэдрэх чанар бүхий оношлуураар ХӨСҮТ-д шинжилгээ хийх бэлтгэл ажил өнөөдөр дууссан. Энэхүү оношлуураар хүн амын дунд  корона вирусийн халдварын тархалт, дархлал тогтоц, дархлааны хариу урвалыг  шинжлэх боломжтой аж.

Нэмж мэдээлэхэд, Перу улсын Засгийн газраас 50 гаруй сэтгүүлч Ковид-19 халдвар авснаас 20 нь амь насаа алдсан гэв.  Үүнээс үүдэн сэтгүүлчдэд 0,5-1 метрийн зайнаас сурвалжилга авах, урт иштэй микрафон хэрэглэхийг зөвлөсөн байна.

Т.Буяндэлгэр