Анх удаа орон сууц худалдаж авсан болон оюутны сургалтын төлбөр төлсөн иргэд ХХОАТ-ын 10 хувийн хөнгөлөлт буюу гурав хүртэлх сая төгрөгийн буцаан олголт авдаг эдэлдэг.
Тэгвэл 2019 онд орон сууц худалдан авсан 13,588 иргэн нийт 12.8 тэрбум төгрөг, хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн 8,922 иргэн нийт 2.4 тэрбум төгрөг авах талаар Татварын ерөнхий газраас мэдээлсэн. Энэ удаад буцаан олголтыг хоёр ээлжээр олгох юм.
Тухайлбал, өнөөдрөөс эхний ээлж буюу нэгдүгээр сард материалаа бүрдүүлэн өгсөн иргэдийн орон сууц худалдан авсан болон оюутны сургалтын төлбөрийн буцаан олголт дансанд орж эхэлжээ.