Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр “Очир” төвд амиа алдсан М охины хэргийн анхан шатны шүүх хурал яг одоо явагдаж байна. Шүүх хурлын тагхимын гадаа Лантуун дохио ТББ болон хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр "Холун хатны үрс " ТББ-ын 10 залуучууд ирсэн байна.
Шүүхийн гадаа талийгаач охины ээж охиныхоо зургийг барьж зогсох бөгөөд охины эмээ, өвөө нь мөн ирсэн байв. Хохирогч охины аавыг шүүх хурлын хохирогчоор тогтоосон учир шүүх хуралд орсон байна. "Шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай, бяцхан үрсээ гараасаа битгий салгаарай гэж хүсэж байна" хэмээн хорирогч охины ээж хоолой зангируулан ярьж байлаа.