Нурсултан-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц 19.00 цагийн орчимд Чингис хаан нисэх буудалд газарджээ. Уг онгоцоор 175 иргэн эх орондоо ирсэн бөгөөд нярай хүүхэд дөрөв, хөгжлийн бэрхшээлтэй таван иргэн иржээ. Онгоцоор ирсэн нэг иргэн албан хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, онгоцноос буухгүй 30 орчим минут ажилд саад учруулсныг цагдаагийнхны оролцоотойгоор хэв журам сахиулжээ.
Мэргэжлийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол өмнөх нислэгүүдэд ч гарсан бөгөөд энгийн биш цар тахлын онцгой үед иргэд ажилд саад учруулахгүй байхыг МХЕГ-аас анхаарууллаа.