ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Консул Б.Баттүшиг нарт 11 жилийн хорих ял оноолоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-12

Өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд Монгол Улсын консул Б.Баттүшиг болон түүний туслах Э.Сосорбарам нар Герман улсад дипломат машинаараа хар тамхи тээвэрлэж явсныг саатуулсан билээ. Шалгалтын явцад машинаас тус бүрд нь 500 граммаар савласан 140 савлагаа бүхий 70 кг геройноор дүүрэн хоёр чемодан олж шуугиан тарьсан юм.

Тэгвэл өчигдөр буюу зургадугаар сарын 11-ны өдөр Дрезден хотын шүүх хуралдаж Б.Баттүшиг, Э.Сосорбарам нарт тус бүр 11 жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ.