Цэргийн төв эмнэлэг, БНЭУ-ын “Би Эл Кэй Супер Спейшиалти” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эмч нар Цэргийн төв эмнэлэгт элэг, хавдар, мэдрэлийн чиглэлээр үзлэг, оношилгоог долдугаар сарын 1-ний өдөр иргэдэд үнэ төлбөргүй хийнэ. Тухайлбал, доктор, профессор Санжей Неги элэгний архаг эмгэг, элэгний хатуурал, элэг шилжүүлэн суулгах, элэгний хавдар, нойр булчирхайн хавдрын чиглэлээр үзлэг хийж, заавар зөвлөгөө өгөх аж.
Доктор Панка Панде ходоод, хэвлий, хөх, бүдүүн, шулуун гэдэс, толгой хүзүү, цээж, цус, эмэгтэйчүүд, мезотель эсийн хавдар болоод ясны чөмөг шилжүүлэн суулгах чиглэлээр үзлэг хийнэ. Харин мэдрэлийн эмч доктор Рохит Бансил тархи, нугасны хавдар, хүүхдийн мэдрэл судлал, нуруу нугасны мэс засал, мөрний сүлжээ мэдрэл, захын судасны мэдрэл, нервологи гэмтлийн үзлэг хийж, зөвлөгөө өгнө. Зөвлөгөө авахыг хүссэн иргэд өмнө нь шинжилгээгээ өгсөн байх шаардлагатай юм байна.