ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-аас ирж буй иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд тусгаарлана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-24

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирлээ. 

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс зочид буудалд 21 хоног тусгаарлана.

Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй 1сая долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэсэн  тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлог юм.