ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үерт автсан 51 өрхөд таван ханатай гэр олгохоор шийдвэрлэлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-24

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Төв, Говьсүмбэр аймгуудад энэ сарын 21, 22-ны өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар Монгол Улсын Шадар сайд танилцуулга мэдээлэл хийлээ.

Хохирсон айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх ОБЕГ-аас ирүүлсэн саналыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанд уламжилж, зөвшөөрөл авснаар УОК-иос шуурхай шийдвэр гаргаад байна.

Энэ хүрээнд Төв, Говьсүмбэр аймгуудад орсон хүчтэй аадар борооны улмаас үүссэн уруйн үерт нэрвэгдэж, орон гэргүй болсон 51 айл өрхөд тус бүр иж бүрэн таван ханатай гэр олгохоор шийдвэрлэлээ.