Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах асуудлыг хөндсөн юм. Тус газрын санд 2019 онд давхардсан тоогоор нийт 14.485 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн аж. Дэлхий дахинаа тархсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ жил улсын наадамд хурдан морины хүүхдийг амны хаалттай уралдуулахаар болжээ. Улмаар хурдан морины хүүхдийг энэ сарын 29-нөөс ирэх сарын 9 хүртэл улс даяар бүртгэх болсон талаар тус газраас мэдээллээ. .
Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд Суурь хураамж нь 100,000 төгрөг, Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байх ажээ. Дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжинэ.