Сүүлийн өдрүүдэд усанд осолдсон дуудлага бүртгэгдсээр байна.
Тухайлбал, өчигдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд 3 настай хүүхэд живжээ.
Энэ талаарх мэдээллийг 20:10 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан аж.
Дуудлагын дагуу, нийслэлийн Аврах ангийн завьт эргүүлийн алба хаагчид, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат 3 настай, эрэгтэй А-гийн цогцсыг эрэн хайх ажиллагаа явуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.
Түүнчлэн зургаадугаар сарын 28-ны өдөр Туул голд 19, 20 настай хоёр иргэн живсэн талаар мэдээлсэн билээ.
Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олсон бол 20 настай, эрэгтэй С-г одоог хүртэл олоогүй байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.