Энэ жилийн улсын их баяр наадмыг хөл хориотой холбогдуулан өргөн нэвтрүүлгийн 16 сувгаар шууд дамжуулан үзүүлэхээр болсон. Харин энэ удаад Төв цэнгэлдэх хүрээлэнд бус Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах “XIII зуун” цогцолборт хийх бөгөөд “Hero”-ийн Б.Баатар найруулах юм. Наадмын найруулгыг 13 дугаар зууны үеийн түүхэн сэдэвтэй уялдуулж хийхээр болсон.Тэгвэл энэ хүрээнд наадмын үеэр хамгаалалтад гарах цагдаагийн албан хаагчдад дүрэмт хувцас бус монгол баатрын дээл өмсгөхөөр болжээ.