Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Баян-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км/ иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/ ээжтэйгээ малд явж байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй. Улмаар өнгөрсөн сарын 14-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 19:00 цагт зогсоосон.
Тэгвэл тус сумын 2 дугаар багийн “Яхь нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ дэрсэн дундаас 2 настай, эмэгтэй хүүхдийн цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа мэдээлжээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан 6 алба хаагч, прокурор 1, шүүхийн шинжээч 3, 1 автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн. Цогцос алга болсон У охиных байсан байна.