Өнөөдөр өглөөний 07:55 цагт Япон улсаас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө. Энэ удаагийнх Токио хот руу үйлдэж буй нислэг бөгөөд наймдугаар сарын 7-ны өөр нислэг үйлдэж 600 гаруй иргэнээ авчирсан юм. Тусгай үүргийн онгоц өнөөдөр орой 19.15 цагт эх орондоо газардах аж.
Харин наймдугаар сард дараах нислэгүүдийг үйлдэх юм. Тодруулбал,
08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.