ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

43 хүн усанд амиа алджээ

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-07-02

12 аймгийн 20 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 35 удаа усны осол гарч, 43 хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг он гарсаар бүртгэгджээ.

ОБЕГ-ын дэд дарга хурандаа Б.Ууганбаяр энэ талаар хэлэхдээ “Усанд осолдсон иргэдээс ес нь 0-16 насны хүүхэд, 34 нь насанд хүрэгсэд байна. Урин дулаантай   холбогдуулан голын усанд орж сэрүүцэх шалтгаанаар иргэд голд ихээр ирж байна.

 Эцэг, эхчүүдийн  хараа хяналт суларч байна. Голын эрэг дээр хөзөр тоглож байхад мөлхөж байгаа хүүхэд нь усанд эндсэн тохиолдол гарсан  шүү дээ. Хүүхдүүдээ хайрлаач ээ. Өөрсдийнхөө амь насыг хайрлаач  ээ. Таны амь нас таны гарт байгаа гэдгийг ойлгооч ” гэсэн юм.