Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төрийн албан хаагч Н гэх залуу таван настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэрэг гарчээ. Уг хэргийн талаарх дуудлага мэдээллийг авсан даруйд Баянхонгор аймгийн цагдаагийн газраас сэжигтэн этгээдийг баривчилж, долдугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг нээсэн байна.
Харин өчигдөр орой 17.00 цагийн үед Баянхонгор аймгийн сум дундын шүүхээс сэжигтэн Н-ийг цаашид үргэлжлүүлэн хорьж, шалгах шаардлагатай хэмээн үзэж нэг сар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллагын албаны эх сурвалжаас дээрх хэргийгн талаар тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариулт өгсөн юм. Бид хэргийн талаар эргэн мэдээллэх болно.