ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тарваган тахлаар гурван хүн нас баржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-14

ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тарваган тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар есөн аймгийн 12 сум, Улаанбаатар хотын хоёр дүүргээс тарваган тахлын сэжигтэй нийт 20 тохиолдол бүртгэгдсэн.Түүнээс Ховд аймагт гурав, Говь-Алтай, Завхан аймагт тус бүр нэг, нэг нийт таван онош батлагдаж, хүндэрсэн гурван хүн нас барсан байна. Өнгөрсөн хугацаанд бүх сорьцыг ЗӨСҮТ рүү тээвэрлэж байсан бол лабораторийн тусламжийг анхан шатны нэгж дээр илүү чадавхжуулах арга хэмжээ авснаар тарваган тахлын оношлуурууд есдүгээр сарын 12-ны Токиогийн онгоцоор ирсэн. Өнөөдрөөс аймгуудад хуваарилагдаж байна. Ингэснээр орон нутгаас сорьц тээвэрлэх асуудал багасах юм. Мөн долоо хоногийн Пүрэв гарагт бүрт тарваган тахлын өвчний үед авах хариу арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал сэдвэр сургалт тогтмол хийж байна. Одоогийн байдлаар 14 аймгийн 500 гаруй эмч мэргэжилтэн, ЯТТ-103-ын 70 гаруй эмч, мэргэжилтэн гээд 600 хүний хамруулсан” гэлээ.