АТГ-ын дарга З.Дашдаваад энэ сарын 3-ны өдөр Монголын төмөр замын нэгдсэн холбооноос шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Монгол Улс ФАТФ-ын саарал, Европын холбооны хар жагсаалтад орж байгаа нь танай байгууллагын үйл ажиллагаатай үйл ажиллагаатай шууд холбоотой. Монголын төмөр замын инженерүүдийг эгнээндээ нэгтгэсэн холбооны тэргүүн болон ахмад төмөр замчны хувьд би танай байгууллагад өнөөгийн УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаатай холбоотой олон гэмт хэргийн талаар удаа дараа хандаж байсан. Мөн 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр тухайн үед танай байгууллагын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү хэвлэлийнхэнд “Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг дээр 20 орчим үйлдэл тогтоогдож мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Ингэж мэдээлэл хийснээс хойш жилийн ой нь болж байна. Энэ асуудлыг өнөө хэр нь шийдэж чадахгүй байгаа нь танай байгууллага мэргэжлийн ямар ч чадавхгүй, төсвийн хөрөнгийг үргүй зардаг газар болчихгүйн тулд Д.Жигжиднямаа нь оффшор дансаар мөнгө угаасан, БНХАУ-ын хуурамч компаниар 16 суудлын вагон засуулсан, 1000 хаягдал вагон гэх мэт асуудлыг яаралтай шалгаж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсчээ” гэжээ.