Хорио цээрийн болон гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэхийг завджээ.
Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор экспортлогч орны хорио цээрийн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй
- сам хорхой 16 килограмм,
- 4 килограмм хясааны мах,
- 4 килограмм амталж дарсан дун,
- 18 килограмм амталсан хавч,
- 18 килограмм хясаа,
- 20 килограмм наймаалжны мах,
- 20 килограмм загасны нурууны цул мах,
- 18 килограмм хөлдүү загас,
- 176 ширхэг хөрстэй цэцэг зэрэг бараа бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлж, хураан авч устгалд оруулсан тухай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.