Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга есдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд баруун бүсийн зарим аймагт ажиллаж, иргэдтэй уулзана.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ:
- 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Хөгжимт драмын театрт 13:00 цагаас,
- 2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын байранд 17:00 цагаас,
- 2020 оны есдүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрт 15:00 цагаас,
- 2020 оны есдүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрт 13:00 цагаас тус тус болно.