ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бусдын хогийг цэвэрлэх нь буруу

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-07-04

Урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн Нийслэлийн иргэд машиныхаа багажийг хаагдахгүй болтол ус, ундаа, архи, пиво, хоол хүнс ачаад Туул голын эрэг дагуу амрахаар явцгаадаг. Удахгүй болох Улсын баяр наадмын өдрүүдээр Туулын эрэг дагуу мэлхий дэвхрэх ч зайгүй болтол бөөнөөр чихцэлдэн амарна гэдэгт би итгэлтэй байна.

Голын бүлээн ус ногоон зүлгэн дээр ямар ч үнэ төлбөргүйгээр амарна гэдэг сайхан. Харин тэгж амрахад нэг зовлон учирдаг нь хог. Хаашаа л харна архи, пивоны хагархай шил, хэрэглэсэн 00-ийн цаас, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, хоолны үлдэгдэл, чихрийн цаас, гялгар уут, гандаж муудсан хуванцар савнууд байдаг нь л гачлантай. Тэр хогон дээр батгана шавж муухай үнэртэй байхыг яана.

Гэхдээ амрагч, аялагч нийслэлчүүддээ аминчилж захихад тэр муухай үмхийрч үжирсэн хогийг цэвэрлэж л болдоггүй юм шүү. Өөрийнхөө л тарьсан хогийг нэг бүрчлэн бүртгэж түүгээд буцаарай. Ер нь та нар бусдын тарьсан хогийг түүж, нийгмийн өмнө хариуцлага хүлээх албагүй шүү дээ. Өөрийнхийгөө л түүгээд явж бай. Харин Туулын эргийг бузарлаж хог тарьсан нөхдүүд хоёр хоногийн дараа дахиад л хүрээд ирнэ. Ирэнгүүтээ өөрсдийнх нь тарьсан хог Туулыг ямар муухай болгосныг харж ухаараг. Ухаарахгүй байлаа гэхэд муурч унам үмхий үнэр, сэжиг төрүүлэм хог буртгийн дэргэд нэг удаа ч болох нь ээ амрах ямар байдгийг мэдрээд буцаг л дээ. Ингэж гэмээнэ л бид хог таригчдыг дийлнэ.