Сэлэнгэ аймгийн Сайхан суманд нярай хүүхдээ орхиж явсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 13-ны 18:00 цагийн орчимд эх нь нярай хүүхдээ цагаан өнгийн даавуунд ороож, улаан уутанд хийгээд орхин явсан байна.
Уг эмэгтэйг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа бөгөөд сэжигтэй этгээдийн талаарх мэдээллийг худалдаж авахаа мэдэгджээ.
Эрүүгийн хуулийг 16 дугаар бүлэгт Хүүхдийн эсрэг гэмт хэргийн тухай тусгайлан заасан байдаг. Тус хуулийн
- 16.3.1-д заасанчлан хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж, хүүхдийг хаясан бол 5.4 саяас 27 сая хүтэлх төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг буюу 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх ялтай.
- Хэрэв хүүхдийг хаясны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, нас барсан бол 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай.