Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт, Баянбүрдийн автобусны буудлын хойно Панда авто засварын газарт гал түймэр гарсан дуудлага 22.08 цагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 34, 63 дугаар ангийн нийт 32 алба хаагч гал унтраах зориулалтын 9 автомашинтайгаар галыг унтраахаар ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлэв.