ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүхээс Ш.Батхүү нарыг шийтгэх тогтоолоо танилцуулж магадгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-20

“Жаст”-ын захирал асан Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 11 дэх өдрөө нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон юм. Шүүх хурал өглөө 9:30 минутад эхлэх байсан ч шүүх хурал  эхлээгүй байна.  Ш.Батхүү  нарын  зургаан хүнд холбогдох хэргийн нотлох баримтыг шинжилж дууссан бөгөөд өнөөдөр шүүх бүрэлдэхүүн  шийтгэх тогтоолоо танилцуулж магадгүй талаар эх сурвалж мэдээлжээ. 

Хэргийг эргэн сануулахад,  "Жаст" группын захирал асан   Ш.Батхүү  нь "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатын нарын хамтаар бүлэглэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн "Эрдэнэт" үйлдвэрийг өмнөд Африкийн "Стандарт" банкинд барьцаанд тавьж, тус үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн  буруутгасан билээ.  Мөн "Олон Овоот"-той  холбоотой зээлийн төлбөрийн луйварт  тухайн үеийн Хадгаламж банк буюу одоогийн Төрийн банкийг хохироосон, мөн Э.Сүрэн  болон Г.Алтантай нийлэн залилан үйлдсэн, “Мах маркет", “Жаст ойл",  “Олон овоот"  ХХК-ийн хувьцаа, “Жаст" групп ХХК-ийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэн үнэгүйдүүлсэн зэрэг асуудлаар шүүж байгаа юм.