УОК өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлж, хугацааг нь арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгах санал гаргажээ.
Энэхүү шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм. Мөн хуралдаанаар "ковид-19" цар тахлын талаарх нөхцөл байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудал, улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.