Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 210 иргэн ирэх бөгөөд иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал Наранбулаг амралтын газар, Тэмүжин, Новотел, Туушин, Зүчи, Эрхэс, Кемпински зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.