ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эцэг нь хүүгийнхээ аминд хүрчээ

O.Admin
2018-05-03

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-ний өдрийн 19:00 цагийн үед цагдаагийн байгууллагад “Хүн гадны нөлөөтэй нас барлаа” гэх дуудлага иржээ. 

Тус дуудлагын дагуу шалгахад 54 настай Г нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 19 настай төрсөн хүүтэйгээ маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалан амийг нь хохироосон байжээ. 
 

Хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд сэжигтэн эхний мэдүүлэгтээ тус хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.