“Эрэл” ХХК-ийн ТУЗ –ийн дарга Б.Эрдэнэбат өнөөдөр давж заалдана. Түүний шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох юм. Б.Эрдэнэбат нь 2016 оны арваннэгдүгээр сард компанидаа хөрөнгө оруулалт хийх нэрээр 20 тэрбум төгрөгийг “Номин холдинг” ХХК-аас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, гэм буруутайд тооцож долоон жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Хэргийг сануулахад, Б.Эрдэнэбатаас 20 тэрбум зургаан сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Хэргийг эргэн сануулахад, “Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат нь эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан юм.