УОК: 21 хоног тусгаарлагдаад гарсан ачаа тээврийн жолоочоос халдвар илэрч, түүний эхнэрээс дөрвөн хоногийн дараа коронавирус илэрсэн. Тиймээс нийслэлд гурван хоног хөл хорио тогтоосон билээ. Тэгвэл энэхүү иргэн нь “Улаанбаатар палас”-т эхнэрийн хамт дуучин Д.Дэмбэрэлнямбуугийн “Хархан нүдэн” бие даасан уран бүтээлийн тоглолт үзсэн нь тодорхой болжээ. Тиймээс энэхүү тоглолтыг үзсэн иргэд нэн яаралтай ХӨСҮТ-д хандах мөн гэрээс гарахгүй өөрсдийгөө тусгаарлана уу.