ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэнтий аймгийн хоёр  иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-17

Улаанбаатараас   энэ сарын 15-нд хулгайн замаар Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэвтэрсэн хоёр иргэний  PCR шинжилгээний хариу  сөрөг гарлаа.  Тэдний шинжилгээг  түргэвчилсэн оношлуураар хийсэн бөгөөд хоёр нь эерэг гарснаар тус аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргаад байсан юм. Тухайлбал,  Хэнтий аймгийн бүх үйлчилгээний байгууллагыг түр хааж, тус аймгийн төв Чингис хот болон бүх сумын автомашины хөдөлгөөнийг зогсоосон юм.