ЭМЯ-аас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Өчигдөр оройны 17.00 цагийн хэвлэлийн хурлаас хойш дотоодод тархсан халдвар нийтдээ 21 тохиолдлоор нэмэгджээ.
Тодруулбал, Улаанбаатарт 6, Сэлэнгэд 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 тохиолдол тус, тус шинээр бүртгэгдсэн байна.
Ингэснээр Улаанбаатарт 38, Сэлэнгэ 58, Дорноговь аймагт 12, Орхон аймагт 16, Говьсүмбэрт 1, Дархан-Уул аймагт 16 тохиолдол болоод байна. Ингэснээр дотоодод алдагдсан тохиолдол 142 болж нэмэгдлээ.
Харин Монгол Улсын хэмжээнд батлагдсан дотоодод тархсан болон гаднаас тээвэрлэсэн нийт тохиолдол 578 болж байна. Үүнээс 337 нь эдгэж, сувиллын тусгаарлалтад шилжжээ. Сүүлийн тохиолдлууд ихэвчлэн оюутан, залуусаас илэрсэн бөгөөд хөл хорио тогтоогоогүй бол цар тахал эрчимтэй тархах байсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа онцлов. Монгол Улс хатуу хөл хорио тогтоосноор тархалтыг 60-70 хувиар хумьж чаджээ.