Байгаль орчин, аялал жуулчлалын яам цахимаар ажиллаад 8 хонож байна. Өнөөдрийн байдлаар [email protected] хаягаар иргэн, аж ахуйн нэгжээс 30 гаруй албан бичгийг хүлээн авч, холбогдох газар хэлтсүүдэд уламжлан яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна.
Өнөөдөр БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газар, Кадастрын хэлтэс, УТХГ-ын Хамгаалалтын захиргаадын дарга нар Ленд менежерийн ашиглалтын талаар цахимаар хуралдлаа.
Мөн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах үйлчилгээг цахим системд нэвтрүүлсэнтэй холбоотойгоор Байгаль орчны үнэлгээний 120 мэргэжлийн байгууллагыг хамруулан цахим cистемийн ашиглалтын талаарх сургалт хийгдэж байна. Яамны бусад ажлууд хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж: mne.mn