ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Дотоодын халдвар 235 боллоо"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-24

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 24-ний 11.00 цагийн байдлаар ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дорнод, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 4335 сорьцод шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр нийт 32 хүнээс коронавирус халдвар илэрсэн.  Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдлын нийт тоо 672 боллоо. Үүнээс эдгэрсэн 342, ажиглалтад 28, ажиглалт дууссан 312 хүн байна. Мөн нийт 323 хүн эмчлэгдэж байгаагийн дотор биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр 44, хөнгөн 277 хүн байна. Дотооддоо халдвар нийт 235 боллоо.

Дотоодын халдвар

  • Улаанбаатар хотод -54
  • Сэлэнгэд шинээр - 124
  • Дорноговьд нэмж илрээгүй
  • Орхонд нэмж илрээгүй
  • Дархан-Уулд нэмж илрээгүй
  • Говьсүмбэрт 3