ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баянхонгор аймагт хөдөлгөөний хязгаарлалт хийлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-25

Баянхонгор аймагт өчигдөр нэг иргэнээс Covid-19 халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн юм. Түүний PCR шинжилгээний хариу нь өнөөдөр  гарна. Одоогоор тухайн иргэний  хавьтлуудыг тусгаарлан, гэрт нь ариутгал, халдваргүйтгэл хийжээ.  Мөн Баянхонгор аймгийн Онцгой комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах салбарт ажилладаг ажилтан, албан хаагчдыг хувийн автомашинаараа зорчих хөдөлгөөний цагийг тогтоож, бусад хөдөлгөөнийг хязгаарласан байна. Мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм, эмийн хэрэгсэл түгээлтийн, газрын тос, түлшний хангамжийн автомашинуудыг 09:00-11:00, 19:00-21:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна.