ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМЯ: Баянзүрх ХТ, И мартаар үйлчлүүлсэн иргэд сайн дураар өөрийгөө тусгаарлаарай

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-06

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн 11.00 цагийн байдлаар Улаанбаатар, Архангай, Дархан-Уул, Говьсүмбэр аймгуудад халдварын тохиолдол нэмэгдээгүй бол шинэ долоон тохиолдол нь Сэлэнгэ, Дорноговь аймгуудаас байжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт төмөр зам дагасан голомтоос 4, Дорноговьд мөн төмөр зам дагасан голомтоос тус тус гурван хүн нэмж илэрсэн байна. Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй вирус авсан иргэдийн хамгийн бага нь 3 сартай нярай байгаа бол, хамгийн ахмад нь 91 настай өндөр настан байгаа аж.

Өчигдөр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч, мөн Баянзүрх, И март худалдааны төвүүдээр өвчтэй иргэн үйлчлүүлсэн учраас хөл хорио тогтоосон гэх мэдээлэл гарсан. Гэвч ЭМЯ-наас энэ мэдээллийг үгүйсгэв. Тодруулбал, “ХӨСҮТ-ийн эмчийн эхний шинжилгээ эргэлзээтэй гарсан. Давтан буюу PCR нь харин сөрөг гарсан. Гэхдээ урьдчилан сэргийлэх үүднээс бүх эмч ажилчдыг шинжилгээнд хамруулсан. Мөн Баянзүрх, И март худалдааны төвд урьдчилан сэргийлэх үүднээс ариутгал хийсэн. Эдгээр газруудаар явсан иргэд сайн дураар өөрийгөө 14 хоног тусгаарлаарай” гэлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс хойш 14019 хүнд шинжилгээ хийсэн. Улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 849 хүрсэн. Үүнээс эдгэрсэн 384, эмчлэгдэж байгаа 456 байна. 382 хөнгөн, 68 хүндэвтэр, 4 хүнд, 2 маш хүнд байна. 

Сүүлийн 24 цагт 16 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Үүний 13 нь шинээр кластир өвчлөлийн голомтод өвчилсөн хүмүүс гарч байна. Тодруулбал, Улаанбаатар хотын 7, Орхон аймгийн 4, Сэлэнгэ 1, Дорноговийн 1, ачааны машины жолооч 1, Энхсаран сувиллаас өвчилсөн 2 хүн эдгэрэн гарч байна" гэх хариулт өглөө.